“ЗӨВ МОНГОЛ ХҮҮХЭД”  ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР
Нэг. Нийтлэг үндэслэл
            Монгол Улсын Их Хурлын 2008 оны 12 дугаар тогтоолоор баталсан “Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого”-ын баримт бичигт: “Суралцагчдад хүртээмжтэй, чанартай, хэрэгцээнд нь нийцсэн боловсрол эзэмших тэгш боломж бүрдүүлнэ. Боловсролын бүх шатны стандарт, сургалтын хөтөлбөрийг тухайн үеийн суралцагчийн хэрэгцээ, нийгмийн шаардлагад нийцүүлэн боловсронгуй болгоно” зэрэг зорилтууд дэвшүүлсэн.
 Улсын Их Хурлаас баталсан Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт: “... эх оронч сэтгэлгээтэй, амьдрах ухаанд суралцсан иргэн төлөвшүүлэхэд чиглэсэн “Зөв монгол хүүхэд” хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлнэ”, “ерөнхий боловсролын сургалтад хүүхэд бүрийг хөгжүүлэх бодлого баримтлан, үндэсний шинэ стандарт нэвтрүүлнэ” гэж тус тус заасан. 


ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 12 ЖИЛИЙН СУРГУУЛИЙН 10 ДУГААР АНГИЙН УРАН ЗОХИОЛЫН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙГ
ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗӨВЛӨМЖ
Г. Нандинбилиг
Уран зохиолын боловсролын стандарт ба аравдугаар ангийн сургалтын хөтөлбөрийн уялдаа холбоо
              Тус хөтөлбөр нь ЕБС-ийн сургалтын үр дүнд суралцагчдад төлөвших ерөнхий цогц чадамжид  уран зохиолын хичээлийн оруулах хувь нэмрийг 2004 онд УСХЗТ-ийн үндэсний зөвлөлийн хурлаар батлагдсан Монгол хэл уран зохиолын боловсролын стандартад тодорхойлсонтой дараах байдлаар холбогдож байна.



7-р ангийн уран зохиолын нэгж хичээлийн хөтөлбөр

Бүлэг сэдэв:    Өвөг дээдсийн үлгэр сургаал 

Нэгж хичээлийн сэдэв: Үлгэр

Хугацаа:  9 цаг

Хамрах хүрээ: 7- дугаар ангийн унших, сонсох, ярих, бичих чадвартай, зохиолыг задлан шинжлэх үйлийн баримжаа эзэмшсэн, унших сонирхолтой (сонирхолгүй) сурагчид

Зорилго: Үлгэрийг уншаад агуулга ,утга санааг ухааран ойлгох,зохиолыг задлан
шинжлэх үйлийн баримжаа эзэмших
Загварыг next4.blogspot.com