ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 12 ЖИЛИЙН
СУРГУУЛИЙН 8 ДУГААР АНГИЙН
МОНГОЛ ХЭЛНИЙ СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙГ
ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗӨВЛӨМЖ
Боловсруулсан
Ш. Оюунцэцэг
Д.
Эрдэнэсан
Б.
Цасанчимэг
АГУУЛГА
БСШУ-ны сайдын 2010 оны
201-р тушаалаар баталсан ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн YIII-IX
ангийн сургалтын
төлөвлөгөөнд монгол хэлний хичээлийг долоо хоногт 2 цагаар, жилийн хугацаанд 70
цаг судлахаар тусгасан байна.
Монгол хэлний
боловсролын стандартад “Нийгэм ахуйн янз бүрийн орчинд аман ба бичгийн хэлээр
соёлтой, ухаалаг харилцах мэдлэг чадвартай, эх хэлнийхээ баялаг сайхныг амтлан
бахархах төдийгүй түүнийг хөгжүүлэх цогц чадамж бүхий иргэн төлөвшүүлэхэд
оршино” хэмээн эх хэлний боловсролын зорилгыг тодорхойлсон бол наймдугаар
ангийн монгол хэлний сургалтын хөтөлбөрийн зорилго буюу хүлээгдэж байгаа ерөнхий
үр дүнг “Сурагчдын эх хэлээрээ харилцах, унших, бичих чадварыг хөгжүүлэх замаар
эх хэлний зохих мэдлэг, чадвар эзэмшүүлэх, эх хэлний хэрэглээний цогц чадамж
бий болгоход оршино” гэж тодорхойлсон. Энэ нь өмнөх ангийн сургалтын
хөтөлбөрийн хүлээгдэж байгаа ерөнхий үр дүнтэй адил байгаа мэт боловч “эх
хэлний зохих мэдлэг, чадвар” нь анги ангид ялгаатай байгааг судлах агуулгаас нь
харж болно. Өөрөөр хэлбэл, “зохих” гэдэг үг нь тухайн ангид судлах агуулгын
хүрээг илэрхийлэх бөгөөд түүнийг задлан олон үгээр нуршихгүй байхыг хичээсэнтэй
холбоотой.
Монгол хэлний боловсролын
стандарт боловсруулахад баримталсан эхэд суурилан хэлний зүйд сургах зарчмыг 8
дугаар ангийн хөтөлбөрөөр хэрэгжүүлэхэд анхаарсан болно. Тухайлбал тайлбарламж,
түүний онцлог, үндсэн хэв шинжийн талаар ерөнхий ойлголт өгч, энэ хэв маягийн
хүрээнд аян замын тэмдэглэл, өдрийн
тэмдэглэл, танилцуулга, намтар, захиа, зөвлөгөө, болсон явдал, эсээ
зэрэг эх зохиож сурахад чиглэсэн хэрэглээний агуулгыг хэрэгжүүлэх явцад хэлний
онол буюу хэл зүйн үндсэн ойлголтыг зэрэгцүүлэн эзэмшүүлэхийг чухалчилж үзсэн
болно. Суурь боловсролын хүрээнд эх хэлний хичээлээр судлах хэлний онолын
асуудал анги ангид хэрхэн зэрэгцэж, ахих тутам хэрхэн гүнзгийрч байгааг дараах
хүснэгтээс харж болно.
7-р анги
|
8-р анги
|
9-р анги
|
|
Эх
|
· Эхийн гарчиг ба
сэдэв
· Эхийн гол санаа
· Тулгуур ба түлхүүр
үгийн тухай ойлголт
· Цогцолборын тухай
ерөнхий ойлголт
· Хүүрнэмж,
тоочимжийн онцлог шинж
|
· Эхийн гарчиг ба
сэдэв
· Эхийн гол ба шинэ
санаа
· Тулгуур ба түлхүүр
үг, тулгуур өгүүлбэрийн тухай ойлголт
· Тайлбарламж,
түүний онцлог шинж
|
· Эхийн гол ба шинэ
санаа, зорьсон санаа
· Тулгуур ба түлхүүр
нэгж
· Эхийн идэвхтэй ба
идэвхгүй үйлдэгч
· Эргэцүүлэмж, түүний онцлог шинж
|
Өгүүлбэр
|
· Чөлөөт холбоо үг
· Чөлөөт бус холбоо
үг (нийлмэл үг)
· Өгүүлбэрийн цөм
бүтэц
· Өгүүлбэрийн гол
гишүүд (өгүүлэгдэхүүн, өгүүлэхүүн, шууд тусагдахуун)
· Хоёр ба гурван
бүрэл-дэхүүнт өгүүлбэр
|
· Чөлөөт бус холбоо
үгийн ангилал (х.з, у.з, ү.с, б.з)
· Өгүүлбэрийн
дэлгэрсэн бүтэц
· Өгүүлбэрийн
дэлгэрүүлэгч гишүүд (гол, дэд, захын), тэдгээрийн утга, хэлзүйн шинж
· Өгүүлбэрийн баймж
утга
|
· Нийлмэл өгүүлбэр
(Угсарсан ба зэрэгцсэн, харилцан угсарсан
нийлмэл өгүүлбэр)
· Нийлмэл өгүүлбэр ба
үүр өнäгийн харьцаа
|
Үг
|
· Үгийн утгын
зүйлчлэл, гол ба шилжсэн утга
· Жинхэнэ нэр, түүний
утга хэлзүйн шинж
· Үйл үг, түүний утга
хэлзүйн шинж (тусах ба эс тусах үйл үг)
· Нийлмэл үг
(Зэрэгöсэн ба угсарсан үг)
|
· Тооны нэр, тэмдэг
нэр, орон цагийн нэр, тэдгээрийн утга
хэлзүйн шинж
· Дүрслэх ба дуурайх
үг (дэд дэлгэрүүлэгч)
· Төлөөлөх үг
|
· Холбох ба баймж үг
· Үгийн сангийн ба
хэлзүйн үг
|
Бүтээвэр
|
· Бүтээвэр, түүний
ангилал (язгуур, дагавар, нөхцөл)
· Нэр ба үйл нөхцөл)
· Нэр ба үйл язгуур
· Нэр ба үйл үг
бүтээх дагавар
· Нэрийн ба үйлийн
холбох болон төгсгөх нөхцөл
|
· Тэмдэг нэр, тооны
нэр, орон цагийн нэр бүтээх дагавар
|
Нэрийн ба үйлийн
холбох болон төгсгөх нөхцөлийн найруулын үүрэг
|
Наймдугаар
ангийн монгол хэлний сургалтын хөтөлбөрийн агуулгын тогтолцооны хүлээгдэж
байгаа үр дүнг хэлний нэгжийн утга ба бүтэц,
хэлний хувиргал ба соёл хоёр хэсэгтэй тодорхойлсон нь эхэд суурилан
хэлний зүй заах зарчмыг хэрэгжүүлэх, эх
хэлний сургалтын агуулгыг хэрэглээний чиглэлтэй болгох зарчмыг үндэс болгосонтой холбоотой. Агуулгын
тогтолцооны бүрэлдэхүүн хэсэг бүрээр хүлээгдэж байгаа үр дүнг томьёолсон
байдлыг үзүүлбэл:
Эх
|
Өгүүлбэр
|
Үг
|
Бүтээвэр
|
|
Хэлний онол:
Хэлний бүтэц ба утга
|
Эхийн
утга, бүтцэд задлал хийх үйлийн баримжаа эзэмшүүлэх
|
Өгүүлбэрт
утга, бүтцийн задлал хийх үйлийн баримжаа эзэмших
|
Тооны
нэр, тэмдэг нэр, орон цагийн нэрийн утга, бүтцэд задлал хий үйлийн баримжаа
эзэмших
|
Тооны
нэр, тэмдэг нэр, орон цагийн нэр бүтээх дагаврын утга, бүтцэд задлал хийх
үйлийн баримжаа эзэмших
|
Хэрэглээ:
Хэлний хувиргал ба
соёл
|
Эхийг
хувиргах, зохион найруулж бичих, ярих
үйлийн баримжаа эзэмших
|
Өгүүлбэр
зохиох, хувирган найруулж бичих үйлийн
баримжаа эзэмших
|
Эх,
өгүүлбэрт үгсийг оновчтой сонгож найруулан бичих үйлийн баримжаа эзэмших
|
... тэдгээрийг найруулгад
хэрэглэх үйлийн
баримжаа эзэмших
|
Шилжилтийн 7 дугаар ангид хүүрнэмж ба
тоочимж хэв маягийн эхтэй ажиллаж, жинхэнэ нэр ба үйл үгийн утга, хэлзүйн шинж
болон өгүүлбэрийн гол гишүүд, өгүүлбэрийн цөм бүтэц, хоёр ба гурван
бүрэлдэхүүнт өгүүлбэрийн тухай судалсан бол 8 дугаар ангид энэ бүхнийг
гүнзгийрүүлж, тайлбарламж, түүний онцлог, үндсэн хэв шинж; үл хувилах үгсийн аймагт багтдаг тооны
нэр, тэмдэг нэр, орон цагийн нэр, дүрслэх ба дуурайх үгийн утга, бүтэц, хэрэглээ
болон өгүүлбэрийн дэлгэрүүлэгч гишүүдийн тухай судлахаар хөтөлбөрт тусгасан.
Өнөөдөр цагийн нөөц хомс байгаа энэ
тохиолдолд үл хувилах үгсийн аймгийг үзэх явцад тэдгээрийн өгүүлбэрт гүйцэтгэх
үүргээр нь дамжуулан өгүүлбэрийн дэлгэрүүлэгч гишүүдийг зэрэгцүүлэн заахаар хөтөлбөрт
тусгасан нь сэдэв хоорондын интеграци хийж, үгсийн аймаг ба өгүүлбэрийн
гишүүдийн тухай мэдлэг, чадварыг уялдаа
холбоотойгоор сурагчдад эзэмшүүлэхэд анхаарсан хэрэг болно. Сүүлийн жилүүдэд
зарим багш “үүр өндгийн загвар” ашиглан үгсийн аймаг ба өгүүлбэрийн гишүүдийг
зааж сургаж байгаа туршлагыг 7 дугаар ангийн зөвлөмжид оруулсныг санаж байгаа
гэдэгт найдаж байна.
АРГА ЗҮЙ
Цагийн төлөвлөлт
Бүлэг
сэдвийг нэгж хичээлд хувааж, тусгайлан хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх бөгөөд
энэ нь холбогдох журамд зааснаар багшийн ажлыг хэмжиж үнэлэх нэгж ажил болно.
Нэгж хичээлийн сэдвийг аймаг, нийслэлийн БСГ-аас үлгэрчилсэн байдлаар тогтоож
өгөхөөр үнэлгээний шинэ журамд тусгасан байна.
Бүлэг сэдэв ба нэгж хичээлийн
үлгэрчилсэн төлөвлөлт
Улирал
|
Нэгдүгээр улирал
|
Хоёрдугаар улирал
|
||||||||||||||||||
Долоо хоног
|
1
|
2
|
3
|
4
|
5
|
6
|
7
|
8
|
9
|
10
|
1
|
2
|
3
|
4
|
5
|
6
|
7
|
8
|
9
|
|
Бүлэг сэдэв, цаг
|
Тайлбарламж- 20 цаг
|
Хэрэглээний эх ба үл хувилах үгсийн
аймаг -18 цаг
|
||||||||||||||||||
Нэгж хичээлийн дугаар
|
I
|
II
|
III
|
IY
|
Y
|
|||||||||||||||
Нэгж хичээлийн цаг
|
4
|
8
|
8
|
9
|
9
|
|||||||||||||||
Нэгж хичээлийн сэдэв
|
Давт-лага
|
Тайлбар-ламж
|
Аян замын тэмдэглэл Тэмдэг нэр
|
Танилцуулга Өдрийн тэмдэглэл Тооны нэр
|
Зөвлөгөө Дуурайх үг
|
|||||||||||||||
Улирал
|
Гуравдугаар улирал
|
Дөрөвдүгээр улирал
|
||||||||||||||
Долоо хоног
|
1
|
2
|
3
|
4
|
5
|
6
|
7
|
8
|
1
|
2
|
3
|
4
|
5
|
6
|
7
|
|
Бүлэг сэдэв, цаг
|
Хэрэглээний эх ба өгүүлбэрийн
дэлгэрүүлэгч гишүүд- 16 цаг
|
Зохион найруулж бичих дадлага- 14 цаг
|
||||||||||||||
Нэгж хичээлийн дугаар
|
YI
|
YII
|
YIII
|
IX
|
X
|
|||||||||||
Нэгж хичээлийн цаг
|
6
|
5
|
5
|
6
|
8
|
|||||||||||
Нэгж хичээлийн сэдэв
|
Намтар Орон цагийн нэр
|
Захиа
|
Дэлгэрүүлэгч гишүүд
|
Эсээ
|
Болсон явдал
|
|||||||||||
Энэхүү
төлөвлөлтөөс үзэхэд хүний өдөр тутмын хэрэглээний эхийг заах явцад хэлний зүй,
хэлний онолын ойлголт эзэмшүүлэхэд анхаарах шаардлагатай. 8 дугаар ангийн
монгол хэлний хичээлээр 4 бүлэг сэдвийн хүрээнд 10 нэгж хичээл боловсруулан
хэрэгжүүлж болохоор байна. Энэ нь ээлжит
хичээл бүрээр төлөвлөлт (конспект) хийж, сургалтын менежерээр батлуулдаг
байсантай харьцуулахад боловсруулах хөтөлбөрийн тоо нь цөөрч, агуулга нь
томсож, нэгдмэл болсныг харуулж байна. Үнэлгээний
шинэ журамд зааснаар нэгж хичээлийн хүрээнд сурагчдын эзэмших чадварыг
сургуулийн заах аргын нэгдэл тогтоохоор тусгасан. Ийнхүү нэгж хичээлээр
сурагчдын эзэмших чадварыг нарийвчлан тодорхойлоход монгол хэлний хичээлээр
сурагчдад эзэмшүүлбэл зохих дараах ерөнхий чадварт суурилах хэрэг гарна.
Хэрэглээний
эхийг заахад юу анхаарах вэ? Сурагчид өмнөх ангиудад хэрэглээний эхийн анхан шатны
энгийн ойлголтыг эзэмшсэн байгаа. 9
дугаар ангийн сургалтын хөтөлбөрийн агуулгын хэрэглээ хэсэгт бичиж найруулж
сургахаар төлөвлөсөн аян замын тэмдэглэл, өдрийн тэмдэглэл, танилцуулга, намтар, захиа,
зөвлөгөө, болсон явдлын үлгэр жишээ загвар болох эхүүдийг сонгож, тэрхүү эхийг
уншиж ойлгох, задлал хийж утга, мөн чанарыг нь сайтар ойлгуулсны дараа дуурайж
болон зохиож найруулах даалгавар өгөх хэрэгтэй. Эх задлалыг суралцагчдад чадвар
болгон эзэмшүүлэхийн тулд суралцахуйн үйл ажиллагааны ямар алхам байх вэ?
гэдгийг багш нар нарийн төлөвлөж хэрэгжүүлэх хэрэгтэй болно.
Өгүүлбэрийг
заахад юу анхаарах вэ?
Энэ агуулгын
хүрээнд өмнөх ангид үзсэн энгийн өгүүлбэр, өгүүлбэрийн цөм бүтцийн тухай
ойголтод тугуурлан дэлгэрүүлэгч гишүүдийн тухай ойлголт өгч, өгүүлбэр зохиох,
хувиргах үйл ажиллагаа зонхилно.
Өгүүлбэрийн
утга, бүтцийн задлал. Энэ
үйл ажиллагааны хүрээнд сурагчид энгийн өгүүлбэрийг нийлүүлж өгүүлбэр зохиох,
нийлмэл өгүүлбэрийг энгийн өгүүлбэр болгон задлах, өгүүлбэрийн цөм бүтцийг
бүрдүүлж буй гишүүдийг тайлбарлах, гол гишүүд ямар үгэнд хэрхэн холбогдож,
байгааг асуултаар болон холбоо үгээр олж тайлбарлах, өгүүлбэр дэх чөлөөт бус
тогтвортой холбоо үгсийг олж сурах чиглэсэн даалгавар гүйцэтгэнэ.
Холбоо үгийн талаар өмнөх ангид
эзэмшсэн мэдлэг, чадварыг нь өргөжүүлж, чөлөөт бус холбоо үгийн хүрээнд
үгийнсанжсан ба хэлзүйжсэн холбоо үгийг голлон заана. Харин утга зүйжсэн ба
бүхэлз үйжсэнхолбоо үгийг дараа дараагийн ангид тусгайлан заахболно. Чөлөөт бус
холбоо үгийг заахдаа “эрх чөлөөүс, ирсэн тулхз” гэх
мэтээр нэг асуултад хариулагдаж, өгүүлбэрт нэг гишүүн болдог онцлог дээр нь
тулгуурлан заана.
Өмнөх
ангид үзсэн өгүүлбэрийн гол гишүүдийг өргөжүүлж, дэлгэрүүлэгч гишүүдийг
нарийвчлан заана. Дэлгэрүүлэгч гишүүдийг
дэлгэрүүлэгч (шууд бус тусагдахуун, харьяалахын тодотгол), дэд дэлгэрүүлэгч гишүүд (үйлийн ба нэрийн
тодотгол), захын дэлгэрүүлэгч (цагийн ба
орны байц) гэж ангилан, тэдгээрийн утга хэлзүйн шинжийг тодорхойлж сургах
бөгөөд эдгээрийг үгсийн аймагтай холбон
заах нь үр дүнтэй.
Өгүүлбэрийг хувирган найруулах, зохиож
бичих. Энэ
үйл ажиллагааны хүрээнд холбоо үг өгч,
өгүүлбэр зохиолгох (жороо морь, морь сайварлах, хатирах, ергөх, цогих...),
үгсийг зөв дарааллаар байрлуулж, өгүүлбэр зохиох, цэг цэглэлийн найруулгын
үүргийг тодорхойлох, өгүүлбэрийн өнгө аяс дахь үг хэллэг, дагавар, нөхцөлийн
үүргийг тодорхойлох, энгийн өгүүлбэрийг нийлмэл өгүүлбэр болгох, өгүүлбэрийн
бүтцээс дэлгэрүүлэгч гишүүдийг хасах, цөм бүтцэд дэлгэрүүлэгч гишүүд нэмэх,
үгсийн байрыг сольж найруулах зэргийг голлоно.
Сурагчдид өгүүлбэрийг утга, бүтцээр
задлан шинжилсний дүнд үгсийн холбоо, харьцаа, дэс дараа, тэдгээрийн зүй тогтол,
өнгө аясыг мэдэж авснаар зөв бүтэцтэй, найруулгын алдаагүй өгүүлбэр зохион
найруулж сурах болно. Өгүүлбэр зохион найруулж сурахын эхний алхам холбоо
үгсийг олж сурах, ялангуяа шинэ санаа бүхий холбоо үг олж сурах нь чухал.
Үгийг
заахад юуг анхаарах вэ? Энэ
агуулгын хүрээнд сурагчдын өмнөх ангиудад эзэмшсэн жинхэнэ нэр, үйл үгийн тухай
мэдлэг, чадвар дээр нь тулгуурлан тооны
нэр, тэмдэг нэр, орон цагийн нэр болон авиа ба дүрс дуурайх үгийн утга, хэлзүйн
шинжийг заах бөгөөд эх өгүүлбэрийн
найруулгад тэдгээрийг онож хэрэглэж сурахад чиглэсэн үйл ажиллагаа голлох
болно. Өгүүлбэрийн гишүүдийг заахад үгсийн аймгийн тухай мэдлэг нь тулгуур
болно. Тухайлбал, өгүүлбэрийн гол дэлгэрүүлэгч гишүүд нь жинхэнэ нэр,
захын дэлгэрүүлэгч нь орон цагийн нэр,
дэд дэлгэрүүлэгч нь тооны нэр, тэмдэг нэр, авиа ба дүрс дуурайх үгээр илрэх тул
өгүүлбэрийн гишүүд ба үгсийн аймгийг уялдаа холбоотой заах шаардлагатайг дахин
дурдаж байна.
Бүтээврийг
заахад юу анхаарах вэ?
Энэ агуулгын хүрээнд жинхэнэ нэр ба үйл үгийн хэлзүйн хэлбэрийн талаарх мэдлэг,
чадвар дээр тулгуурлан тооны нэр, тэмдэг нэр, орон цагийн нэр бүтээх дагавар,
тэдгээрийн утга, бүтцийн онцлогийг таниулна. Эдгээрийг эх, өгүүлбэрийн
найруулгад гүйцэтгэж байгаа үүргийг ярилцахын зэрэгцээ бичихдээ онож найруулах,
тооны нэр, тэмдэг нэр, орон цагийн нэрийг найруулгад утга шилжүүлэн хэрэглэж
сурахад чиглэсэн үйл ажиллагааг зонхилох болно.
Бүтээлч
уншлагад хэрхэн сургах вэ?
·
Унших чадвар ба хурд
·
Агуулгыг үгээр илэрхийлэх чадвар
·
Эхийн агуулгын хоорондын хамаарлыг тогтоох чадвар
·
Агуулгаас сэдэвлэн асуулт зохиох чадвар
·
Уншиж байгаа зүйлийнхээ агуулгыг бодох төдийгүй өөрийн амьдралын
туршлага,тухайн эхийн талаар өөрт хуримтлагдсан мэдлэг зэрэгтэйгээ холбож
түүнийг янз бүрийн нөхцөлд хэрэглэж сурах, уншиж мэдсэн зүйл нь цаашид бие
сурах, шинэ мэдлэг бүтээх аргачлал нь болох хандлага байгаа эсэх + Үүнийг нэмж
тайлбарлах
Эхийг
бүтээлчээр дуурайж бичүүлэх арга зүй
Эхийг
ухаарах нь сэдэв, санаа хоёрын холбоог тогтоохоос эхэлнэ гэж үздэг. Энэ нь
эхийг эхлээд уншихад шууд утгаар нь өнгөц ойлгож, улмаар далд санааг олж,
түүнийгээ тайлбарлах чадвартай болохыг хэлдэг. Ийнхүү эхийн далд цаад санааг
олж сурах нь амаргүй, хүүхдээс оюуны нарийн төвөгтэй үйл ажиллагаа шаардах тул багш
энэ чадварыг эзэмшүүлэхэд анхаарах хэрэгтэй.
Бага
ангидаа эхийн гадаад хэлбэрийг нь дуурайж бичиж сурсан бол дунд ангид энэ
чадварыг нь ахиулж, бүтээлчээр дуурайж бичүүлж сургах болно. Ийнхүү бүтээлчээр
дуурайж бичиж сурахад эхэд дэвшүүлсэн санааг сайн ойлгож ухаарсан байх нь
чухал. Өөрөөр хэлбэл, эхэд өгүүлэгдэж байгаа юм, өгүүлж байгаа байдлыг сайтар
ойлгож, тэрхүү санааг харуулахын тулд зохиолч ямар зүйлээс ургуулан зохиолч
хэрхэн яаж дүрсэлснийг ухаарч,
зохиолчийн бичлэгийн ур маягийг дуурайн бичвэл бүтээлчээр дуурайн бичиж буй
хэрэг болно. Ийнхүү бичүүлэхийн өмнө эхийн агуулгыг уншиж ойлгохоос гадна илэрхийлж
байгаа цаад санааг нь бүрэн дүүрэн ухаарахын тулд өгүүлэгдэж байгаа юмсын
хоорондын уялдаа холбоо, учир шалтгааныг олж сурах хэрэгтэй. Үүний тулд эхийг задлан
шинжлэх шаардлага гардаг.