Showing posts with label Мэдээлэл. Show all posts
Showing posts with label Мэдээлэл. Show all posts


Баян-Өндөр цогцолбор сургуулийн “Номын баяр”-ын тайлан
            2013 оны 09 сарын 21нд Баян-Өндөр цогцолбор сургууль “Номын баярын өдөр”-ийг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүллээ. Өдөрлөгт 1200-аад багш ажилтан, суралцагчид хамрагдлаа. “Номын баяр”-аар сургуулийн номын санд ирсэн шинэ номын үзэсгэлэн, 1-5-р ангийн “Ангийн номын сан”-ийн номын үзэсгэлэн, “Монголын нууц товчоо” зохиолын үзэсгэлэн, номын худалдаа, багш суралцагчид ном хоорондоо ном солилцох, бэлэглэх, хандивлах, 1-5-р ангийн “Ангийн номын сан”-ийн номыг гардуулах үйл ажиллагаанууд явагдлаа.

Абта, зөвлөх багш Д. Золбоо

1998 онд аймгийн “Хөдөлмөрийн аварга” багш
2000 онд аймгийн “Мэргэжлийн аварга” багш
2006 онд “Багшийн гавьяа” медаль
2010 онд “Алтан гадас” одонгоор шагнагдсан.

Шинэчлэлийн Засгийн газрын Боловсролын хөгжлийн бодлого, 2012-2013 оны хичээлийн жилийн зорилт “Зөв Монгол хүн” Шинэчлэлийн хөтөлбөрийн үндэслэл


Хавсралт 1
Шинэчлэлийн Засгийн газрын Боловсролын хөгжлийн бодлого,
2012-2013 оны хичээлийн жилийн зорилт
“Зөв Монгол хүн” Шинэчлэлийн хөтөлбөрийн үндэслэл
Боловсролын салбар нь нийгэмд бие дааж, өөрөө хөгжих чадвартай ЗӨВ МОНГОЛ ХҮН-ийг хөгжүүлэх түүхэн цаг үетэй тулгарч байна. Монгол Улсыг дэлхийн хөгжилтэй орон болгоход хүнээ хөгжүүлэх цогц боловсролын бодлого хэрэгцээтэй байна. Монгол Улсыг үсрэнгүй хөгжилд хүргэх, дэлхийн хөгжлийн чиг хандлагатай хөл нийлүүлэн ажиллаж, амьдрах чадвартай хүнийг хөгжүүлэх шаардлагатай байна.
Загварыг next4.blogspot.com