Баян-Өндөр цогцолбор сургуулийн “Номын баяр”-ын тайлан
            2013 оны 09 сарын 21нд Баян-Өндөр цогцолбор сургууль “Номын баярын өдөр”-ийг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүллээ. Өдөрлөгт 1200-аад багш ажилтан, суралцагчид хамрагдлаа. “Номын баяр”-аар сургуулийн номын санд ирсэн шинэ номын үзэсгэлэн, 1-5-р ангийн “Ангийн номын сан”-ийн номын үзэсгэлэн, “Монголын нууц товчоо” зохиолын үзэсгэлэн, номын худалдаа, багш суралцагчид ном хоорондоо ном солилцох, бэлэглэх, хандивлах, 1-5-р ангийн “Ангийн номын сан”-ийн номыг гардуулах үйл ажиллагаанууд явагдлаа.
“Номын баярын өдөр”-т зориулан “Монголын нууц товчоо - айл бүрийн шүтээн” аяныг эхлүүлж, аяны эхний ажил болгон “Монгол нууц товчоо” зохиолын 18 төрлийн хэвлэлийг дэлгэн үзүүлэв. Мөн энэ өдөрт зориулан “Эрдэнэт” номын их дэлгүүртэй хамтран “Монголын нууц товчоо” зохиолын худалдаа явууллаа.
 “Номын баяр”-ын үйл ажиллагааг нээж сургалтын менежер Ч.Амаржаргал үг хэлэв. 
 “Шууданч бялзуухай” дугуйлангийн сурагч Өсөхбаяр, Пүрэвбаяр, Цэрэнчимэд нар
“Номоо хайрла” шүлгээрээ мэндчилгээ  дэвшүүллээ.


Сургуулийн номын санч Л.Долгормаа сургуулийн номын санд ирсэн шинэ номуудаа танилцууллаа.
“Монголын нууц товчоо” зохиолын 18 хэвлэлийг  дэлгэн үзүүллээ.

  Шинэ номын үзэсгэлэн

Сургуулийн номын санч Д.Нямханд “Ангийн номын сан”-д ирсэн шинэ номуудыг танилцуулж бүлэг бүрээс нэг ангийг төлөөлөл болгон ангийн номыг гардууллав.
 5-р анги 36 ном
 4-р анги 32 ном
 3-р анги 25 ном
 1-р анги 18 ном

2-р анги 21 ном
 Багш нар ном солилцлоо
Удирдлагууд номын санд ном хандивлав
 

 Суралцагчид бие биедээ ном бэлэглэлээ

























Загварыг next4.blogspot.com