ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 12 ЖИЛИЙН
СУРГУУЛИЙН 8 ДУГААР АНГИЙН
МОНГОЛ ХЭЛНИЙ СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙГ
ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗӨВЛӨМЖ
Боловсруулсан
Ш. Оюунцэцэг
Д.
Эрдэнэсан
Б.
Цасанчимэг
АГУУЛГА
БСШУ-ны сайдын 2010 оны
201-р тушаалаар баталсан ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн YIII-IX
ангийн сургалтын
төлөвлөгөөнд монгол хэлний хичээлийг долоо хоногт 2 цагаар, жилийн хугацаанд 70
цаг судлахаар тусгасан байна.
Монгол хэлний
боловсролын стандартад “Нийгэм ахуйн янз бүрийн орчинд аман ба бичгийн хэлээр
соёлтой, ухаалаг харилцах мэдлэг чадвартай, эх хэлнийхээ баялаг сайхныг амтлан
бахархах төдийгүй түүнийг хөгжүүлэх цогц чадамж бүхий иргэн төлөвшүүлэхэд
оршино” хэмээн эх хэлний боловсролын зорилгыг тодорхойлсон бол наймдугаар
ангийн монгол хэлний сургалтын хөтөлбөрийн зорилго буюу хүлээгдэж байгаа ерөнхий
үр дүнг “Сурагчдын эх хэлээрээ харилцах, унших, бичих чадварыг хөгжүүлэх замаар
эх хэлний зохих мэдлэг, чадвар эзэмшүүлэх, эх хэлний хэрэглээний цогц чадамж
бий болгоход оршино” гэж тодорхойлсон. Энэ нь өмнөх ангийн сургалтын
хөтөлбөрийн хүлээгдэж байгаа ерөнхий үр дүнтэй адил байгаа мэт боловч “эх
хэлний зохих мэдлэг, чадвар” нь анги ангид ялгаатай байгааг судлах агуулгаас нь
харж болно. Өөрөөр хэлбэл, “зохих” гэдэг үг нь тухайн ангид судлах агуулгын
хүрээг илэрхийлэх бөгөөд түүнийг задлан олон үгээр нуршихгүй байхыг хичээсэнтэй
холбоотой.